Ажлын гутал, хувцас оёдлын "Шилмэл Дизайн ХХК"

Нийт санал өгсөн: 2
"ШИЛМЭЛ ДИЗАЙН" компани нь ажлын гутал болон ажлын хувцасны үндсэн 2 үйлдвэртэй бөгөөд захиалга ихтэй үедээ 80-аад хүнийг ажлын байраар хангах бүрэн бололцоотой юм. Монгол орныхоо цаг агаарын эрс тэс уур амьсгал, хөдөлмөрийн нөхцөл байдалд тохирсон чанартай бараа бүтээгдэхүүнийг хамгийн боломжит үнийн саналаар хурдан шуурхай хийж гүйцэтгэх нь энэ байгууллагын гол зорилго нь. Шилмэл дизайн компаний гутлын үйлдвэр нь өдөртөө 35-50 хос гутал үйлдвэрлэх техникийн болон хүний нөөцийн бүрэн боломжтой бөгөөд ажлын болон гоёлын, өдөр тутмын болон үндэсний гэсэн төрлүүдээс өнгө загварын өргөн сонголтоор захиалан хийлгэх боломжтой юм. Чанартай материалаар, шинэлэг загвартай суулт тохироо сайтай ажлын болон бусад хувцас хэрэглэлийг тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэх нь энэ компаний хувцасны үйлдвэрийн давуу тал гэж болно. Хоногтоо 20 гаран хувцас үйлвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрт мастер оёдолчид нийлээд 20-оод хүнийг ажлын байраар хангаж байна. Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Москва хороолол, 4-р байр Утас: 89888899, 89994499, 94116694