Сэтгэл зүйч, донтолтын зөвлөгч багш Г. БАЯСАХ

Нийт санал өгсөн: 3
СЭДЭВ: БЭЛГИЙН ДОНТОЛТ
СЭДЭВ: АРХИНЫ ХАМААРАЛ

СЭДЭВ: САНХҮҮГИЙН СЭТГЭЛГЭЭ

  • Овог нэр: Гочоо Баясах

Төрсөн он сар: 1974.05.02

Ренценгийн Гочоогийн 5 дахь охин болж төрсөн. Дээрээ 2 ах,2 эгч, эрэгтэй, эмэгтэй дүүтэй байсан.Гэр бүлийн байдал: Нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг.

Талархалын Хүч ТББ нийгмийн сэтгэл зүй, гэр бүл ба донтолтын зөвлөгч 

Би бага байхаасаа л ангийнхныгаа удирдан, ангидаа байгаа хүнд өвчтэй мөн хүнд амьдралтай байгаа хүүхдэд санаа тавьж, тэднийг их сонсдог хүүхэд байсан. Би Сити дээд сургуулийг бизнесийн удирдлагын баклавр зэрэгтэй төгссөн боловч, амьдралдаа хөл алдаж байгаа, алдаж байсан, алдаж болзолшгүй хүүхдүүдэд ба гэр бүлүүдэд туслах ажил маань илүү миний сэтгэлд ойрхон бөгөөд үүний төлөө цаг нарыг ч хайхарахгүй өнгөрөөдөг. 

1999-2003 “Өлгий” халамжийн төвд багш,зөвлөгч,халамжлагчаар ажилласан.

Энд ажиллах хугацаандаа архины хамааралтай болон архинд донтсон, орон гэрээсээ дайжин зугтсан буюу нийгэмд ч үл тоогдон гадуурхагдан орхигдсон гудамжны гэж нэрлэгддэг траншей подвольд амьдардаг хүүхдүүдийг хооллож, эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж, хувцас, хоол хүнсээр хангаж, сургууль завсартсан хүүхдүүдэд хичээл зааж, тэдний халамжлан, архины хамааралтай насанд хүрэгчид болох эрэгтэй, эмэгтэй нийт 400 гаруй зорилтод бүлгийн хүмүүст үйлчилж байсан.Эндээс Монголын анхны АА (Арван хоёр алхам) архинаас гарах хөтөлбөр эхлүүлэхэд гар бие оролцсон. Одоо олон олон эрчүүд энэ хөтөлбөрт хамрагдан хорт муу зуршлаасаа салж байгааг харахдаа маш баяртай байдаг.

  1. 2003-2007 “DTS” Дагалдагч Бэлтгэх Сургуульд удирдагчаар, багшаар, сэтгэл зүй буюу дотоод эдгэрлийн зөвлөгчөөр ажилласан.

Энд ажиллах хугацаанд орон нутагт сүм тарилт хийж, оюутан залуусыг Эзэн дотор заан сургаж дагалдуулах ажлыг хийсэн. Энэ хугацаанд Хөвсгөл аймгийн “Алаг Эрдэнэ” сум, Архангай аймгийн “Цэцэрлэг сумд сүм тарьсан. Хөвсгөл аймгийн “Түнэл” сумд 60 хоногоор дагалдагч нарыг авч яван дагалдуулан сургасан.

  1. 2007-2009  “Зам тавигчид” Илгээлтийн сургуульд суралцах хугацаандаа Сайн шанд- илгээлтийн чуулганд үйлчилсэн.

 Дорноговь аймгийн Сайн шандад ,“Сайн шанд-илгээлтийн чуулганыг” тарихад оролцон, нэн ядуу, асуудал зөрчил маргаантай байгаа гэр бүлүүдэд сэтгэл зүйн зөвлөгчөөр ажилласан.

  1. 2009-2014 “Амьдрахуйн Ухааны Алтан Дөл” НҮТББ-н гэр бүлийн зөвлөгч ба дотоод эдгэрэл буюу сэтгэл зүйн зөвлөгчөөр ажилласан.

Энд ажиллах хугацаанд нийт 10000 гаруй хүнд сургалт явуулсан.Маш олон гэр бүлүүдэд зөвлөгөө өгсөн. “Еагли ТВ, Эх орон ТВ, Эко ТВ, Монголын Үндэстний Радиогийн П3, Гэр бүлийн Радио 104.5 нэвтэрүүлэгт оролцож зөвлөгөө өгсөн. 

Ø  2012 “Еагли ТВ” –н “ Сайн байна уу? Захидлын хариу “ нэвтэрүүлэгт давхартсан тоогоор 30 гаруй  удаа сэтгэл зүй болон гэр бүлийн зөвлөгчөөр оролцож ирсэн захидал хариу өгсөн төдийгүй энэ нэвтэрүүлэгийг үзээд олон арван хүн зөвлөгөө авах хүсэлтээ илэрхийлж, тэдэнд зөвлөгөө өгсөн.

Ø  2013 “Гэр бүлийн радио 104.5” радиогийн үр хөндөлтийн эсрэг явуулж байсан “Аялаагүй бүүвэй” нэвтэрүүлэгт сэтгэл зүйн зөвлөгчөөр 2 жил ажилласан. Энэ нэвтэрүүлэг тухайн оны хамгийн шилдэг нэвтэрүүлэгээр шалгарч  радио нэвтэрүүлэгүүдийн дунд явагддаг шалгууралтын “Болор үзэг” шагналыг авсан.

Ø  2014 “ Хайрын тархлаа” ТББ –д гэр бүлийн зөвлөгчөөр  2 сар ажилласан.

Ø  Сургалт хийсэн байгуулагаас дурьдвал:

Авто тээврийн удирдах газар, Мон-хорс ХХК, “Чингис хаан” зочид буудлын ажилчид, Цэргийн дуу бүжгийн чуулга, “Орифлейм ХХК, “ Хүнс- комплейкс”ХХК, Монголын тогоочдын холбоотой хамтран сургалт явуулсан.

2012-2016 “Гүүд Нэйборс” Олон Улсын Байгууллагын Хүүхдийн эрхийн сургагч багш

Энд ажиллах хугацаандаа Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хүүхдийн эрхийн талаар мэдлэг олгож, тэдэнд аливаа хүчирхийллээс (бие махбодь, сэтгэл санааны, үл хайхран шоовдорлох, бэлгийн, үе тэнгийн  дарамт хүчирхийлэлээс) өөрийгөө хамгаалах мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилгоор хүүхдийн эрхийн сургалт зааж сургах ажлыг хийсэн. Тоо баримтыг дурьдвал ингэж ажиллах хугацаандаа баг хамт олноороо 2011-2015 оны 10 сарын байдлаар нийслэлийн ЕБС-ын 156 сургууль, 164 цэцэрлэг, 8 асрамжийн газар, 70 төрийн байгууллага, 6 ТББ байгууллага дээр нийт 11 төрлийн сургалтыг 10,309 удаа зохион байгуулж, дан тоогоор 227,638, давхар тоогоор 523,826 хүүхэд эцэг эх, багш нарт заасан. 

2015 онд Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт Хэрэгтэй Тэмцэх хэсгээс санаачилсан “Мэдээлэл сурталчилгааны гал тэрэг” аянд оролцож Чойр, Сайншанд, Замын Үүд, Зүүн Хараа, Сэлэнгэ, Дархан чиглэлээр сургалт хийсэн.

2015 онд   “Dream world” сургалтын төвд цагийн багшаар ажилласан

7000 гаруй хүнд сэтгэл зүйн үндсэн ойлголт ба мэдрэмж ба харилцааны зөрчлийн үндэс суурийн талаар сургалтыг явуулсан.

Миний өөрийн авъяас болон чадвар ба хүсэл мөрөөдөл бол сүүлийн хорь гаруй жилийнхээ туршлагаа ба хийсэн явсан замаа харвал хүүхдийн төлөө ялангуяа хүнд нөхцөлд амьдарч, өсөж байгаа хүүхдүүдэд сэтгэл санааны болон бие махбод, сэтгэл зүйн тусламжийг өгөх гэж боддог. Би өөрийн энэ мэргэжил болон хийж байгаа ажилдаа маш их дуртай бас өөрийн биеийг дайчлан ажиллах хүсэлтэй.